Tuvshin Chat logo Tuvshin Chat

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 1-р сар · Tuvshin Level LLC

01

Оршил

Tuvshin Level LLC нь таны мэдээллийг хамгаалахыг эрхэмлэдэг. Энэхүү бодлого нь Tuvshin Chat апп болон backend үйлчилгээ ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдагийг тайлбарлана. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно.

02

Цуглуулах мэдээлэл

Бид үйлчилгээ ажиллуулахад шаардлагатай дараах мэдээллийг цуглуулж болно:

  • Төхөөрөмжийн мэдээлэл: device id, төхөөрөмжийн нэр, platform, push token.
  • Холболтын мэдээлэл: connected app/system, external user reference, display name, invite token ашигласан эсэх.
  • Notification болон chat мэдээлэл: гарчиг, body, төрөл, metadata, уншсан эсэх, reply сонголт.
  • Систем ашиглалтын лог: request time, IP хаяг, алдааны лог, delivery status.
  • Апп хувилбарын мэдээлэл: build number, platform, update шаардлагатай эсэх.
03

Мэдээлэл ашиглах

  • Notification болон chat message-г зөв хэрэглэгч, зөв төхөөрөмжид хүргэх.
  • QR invite, app link, connected system холболтыг баталгаажуулах.
  • Push notification илгээх, delivery status хянах.
  • Зөвшөөрөгдсөн reply action-уудыг тухайн connected app руу дамжуулах.
  • Аюулгүй байдал, abuse хамгаалалт, алдаа засвар, үйлчилгээ сайжруулалт хийх.
  • Хуулийн шаардлагыг биелүүлэх.
04

Мэдээлэл хадгалах

Notification, chat history, delivery log болон reply мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, аудит, аюулгүй байдал, алдаа шалгах зорилгоор хадгална. Хэрэглэгч chat холболтоо устгавал тухайн хэрэглэгчийн апп доторх холболт харагдахгүй болно.

Холбогдсон байгууллага эсвэл системээс өгөгдөл устгах хүсэлт ирсэн тохиолдолд бид хууль, аудит, security шаардлагад нийцүүлэн боловсруулна. Хуулийн үүрэг дуусмагц шаардлагагүй мэдээллийг устгах буюу нэргүйжүүлнэ.

05

Гуравдагч талд дамжуулах

Бид таны мэдээллийг борлуулдаггүй. Үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай дараах гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулж болно:

  • Firebase (Google) — мобайл push notification хүргэлт.
  • Холбогдсон connected app/system — зөвхөн хэрэглэгчийн сонгосон reply action болон шаардлагатай command payload.

Эдгээр үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн нууцлалын бодлогод захирагдана. Хуулийн шаардлагаар шүүх болон эрх бүхий байгууллагад мэдээлэл дамжуулж болно.

06

Аюулгүй байдал

Мэдээллийг дамжуулах явцад HTTPS/TLS шифрлэлтээр хамгаална. Backend API key, auth token, webhook secret зэрэг нууц мэдээллийг хамгаалах арга хэмжээ авна. Серверийн мэдээлэлд зөвхөн эрх бүхий ажилтнууд хандах боломжтой.

Та төхөөрөмжөө хамгаалж, бусдад unlock хийх, notification харах боломж олгохгүй байх нь чухал. Аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хэрэглэгч болон байгууллагад хуулийн хүрээнд мэдэгдэнэ.

07

Хэрэглэгчийн эрх

  • Өөрийн мэдээллийг харах, хуулбар авах хүсэлт гаргах.
  • Буруу мэдээллийг засуулах хүсэлт гаргах.
  • Мэдээллийн боловсруулалтыг хязгаарлуулах хүсэлт гаргах.
  • Холболт болон холбогдох мэдээллийг устгуулах хүсэлт гаргах.

Хүсэлтийг tuvshin.dev хаягаар ирүүлнэ үү. Боломжит тохиолдолд ажлын 30 хоногийн дотор хариулна.

08

Холболт болон мэдээлэл устгах

Та апп дотроос chat буюу connected system холболтоо устгаж болно. Мөн холбогдох мэдээлэл устгуулах хүсэлтийг tuvshin.dev хаягаар илгээж болно. Устгал хийгдсэний дараа зарим мэдээлэл хууль, security audit, fraud хамгаалалтын шаардлагаар тодорхой хугацаанд хадгалагдаж болно.

09

Хүүхдийн нууцлал

Манай үйлчилгээ нь байгууллага, бизнесийн системийн notification хүлээн авах зориулалттай бөгөөд 13 насанд хүрээгүй хүмүүст зориулагдаагүй. Бид 13 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Ийм мэдээлэл илэрвэл нэн даруй устгах арга хэмжээ авна.

10

Бодлогын өөрчлөлт

Бид энэхүү нууцлалын бодлогыг шаардлагатай тохиолдолд шинэчлэх эрхтэй. Чухал өөрчлөлт орвол вэб хуудас, апп эсвэл холбогдох сувгаар мэдэгдэнэ. Шинэчлэгдсэний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэ бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно.

11

Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, санал хүсэлт, мэдээлэл устгах болон хандалтын хүсэлтийг tuvshin.dev хаягаар хүргүүлнэ үү.